Өчил
2008-11-13,09:47
Бодохоор л орох байх газар олдохгүй юм. Өчигдөр орой ажлаасаа тараад очсон чинь дүү маань гүйж ирээл хоол таваглаад барьж ирснээ:Би будаатай хуурга хийсэн гэж хэлсийн. Тэгэхэд нь би вээр За за цаанаа тавьчихаа эхлээд гараа угаачий гэвээ. Хувцасаа сольж гараа угаачаад, Хоолоо томоос том халбагадсан чинь Ямммммар ч амтгүй, бас сонгиногүй, тос гэх юмгүй аргуун байдым даа. -Өө сонгино хийхгүй яасын бэ гэтэл дүү маань: -Яахын муухай ш дээ гэж байна. Ийм балиар юмыг чинь яаж идэхийн гээд би уурлалаа.Үнэндээ бол дүү маань сонгино иддэггүй юм л даа. Харин миний хувьд бол аймаар их өлссөн байсан болохоор үнэхээр гоё хоол гэж бодсон бөгөөд бодсон шиг байгаагүйд үнэхээр уур хүрсэн юм. Дүүгээ буруутгасандаа өөрийгөө зүхлээ.Аминдаа л намайг хирдээ халамжилж байхад нь би ингэж байх ч гэж.
Хооллосны дараа гал тогооны өрөөнд ортол шил толь арчдаг илгэн алчуур байдгийм л даа. Тэрийг тостой хутгаад бөөрөнхий хар бөмбөг болгоод тавичижээ. Хараал ид гэж, дахиад л уурын манан нүдийг минь бүрхэлээ. Наашаа хүрээд ир чи гэж хэлчээд ирэхийг нь хүлээн цовхчиж зогслоо.Айсан байртай чимээгүйхэн орж ирээд:-Яасан гэж дуу муутайхан асуухад нь: -Чи одоо тэнэг юм уу хайшаа юм. Бэлэн алчуур байж байхад энийг бас заваартуулаад ... Энийгээ угаа чи... Бас л хараал ид гэж... Тэр орой нь өөрийгөө үзэн ядав, бүр нойр хулжсан. Яахав дээ хийсэн юм бүр нь сэтгэлд нийцэх албагүй шүү дээ. Дүүгийнхээ оронд өөрийгөө тавилаа.Ядраад ирэхэд нь гээд хоол хийгээд, гэр цэвэрлэсэн, баярлана даа гээд л хйисэн юмаа дахин дахин хараад л юу гэх бол, пөөх хэн гэр цэвэрлээ вэ, ямар гоё хоол хийгээ вэ гэж хэлнэ дээ гэж бодохын хажуугаар хэрэндээ л сэтгэл хангалуун байсан нь илт. Гэтэл яав хоолыг нь голоод, хийсэн юмыг нь юман чинээ бодсонгүйд урам нь хугараад зогсохгүй гомдсон бөлгөө. Дүү минь чи минь мунхаг тэнэг эгчийгээ уучил. Хэлээ булталзуулан шулганан гартаа байгаа чихрээ урдаас сарвайж байсан нялх балчир дүр чинь одоо ч нүднээ ил, тэр үеийг бодоход том болсон хэдий ч насанд хүрч хариуцлага хүлээхэд хол байна даа.
Та бүхэн ч гэсэн дүүгээ хүүгээ охиноо битгий над шиг ингэж аашлаарай. Үүнээс хойш хэн ч над шиг муухай зан бүү гаргаасай, Нялх багад нь хайрлаж яваасай гээд Ш.Дулмаа гуайн рхин үрээ хайрла хэмээх шүлгийг үлдээв.
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
яаг үнэн шүү,надад ийм юм зөндөөл тохиолддог,дүү нараа хайралцгаая хүмүүсээ
buugii (зочин) хэзээ бичсэн: 10:12, 2008-11-28 | |
Гайхамшиг
үнэхээр таалагдлаа, үгийн сонголт, бичсэн сэтгэл,оруулсан шүлэг,цаашилбал сэдэв, гайхамшигтай нийтлэл байна. Монгол эмэгтэй хүн цул авьяас байх хичнээн сайхан.
Melody хэзээ бичсэн: 23:16, 2008-11-23 | |
MUUHAI EGCH BNA DAA CHI
ЧИ ЯАЖ БАЙГААН МУУХАЙ ЭГЧ БАЙНА дАА ЧИ.(АЙМААР МУУХАЙ ХАРАВ) ДҮҮГЭЭ ХАЙРЛАХГҮЙ БОЛ НАДАА ӨГ БИ ХҮҮЛХҮН ДҮҮТЭЙ БОЛМООРИЙНА ХҮҮЛХҮН дАНдАА ЭРХЛҮҮЛЭЭЛ ГОЁ ХООЛ ХИЙЖ ӨГӨӨЛ БАС дҮҮГЭЭ ӨМӨӨРЧ ХҮНТЭЙ ЗОдОЛдООЛ АЙМААР ГОЁ
DESI хэзээ бичсэн: 14:28, 2008-11-14 | |
тэгдийн
тэгдийм аа надад ч бас ийм юм бараг өдөр болдон тохиолддог. дүүгийн байдал ерөөсөө санаанд нийцэхээ болиод би ч бас их муухай ааштай юм шиг байгаан балиар заваан этэр гээд загнаад хаячдийн тэгээл үл ойлголцол гомдол зөрчил үүсдийм даа.энэ байдлаас сүүлдээ их залхаж байгаа ч асуудлыг яаж шийдэхээ нэг л мэдэхгүй л байна гэж
Зочин (зочин) хэзээ бичсэн: 17:00, 2008-11-13 | |