Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт одсон найздаа
2008-11-12,16:31
Найз маань яваад сар шахуу болсон байна. Багын найз л даа. 5-р ангиас гэхээр чинь, ммм, за байзөө 17 жил юм байна шүү дээ. India улс руу явахаар сэтгэл шулуудсан юм. А гэхдээ боолын хөдөлмөр эрхэлэхээр биш эрдэм гээшийг өвөртөлж ирэхээр явжугаам.Хүний нутаг гэдэг чинь.. гэж ирээл бидний хэдэн нөхөд дундаа суулгаж аваал лээгц гэдэг юмыг уншингаа бяцхан үдэлт хийж билээ. А гэхдээ нэг юм нь манай хайз гэж 1 нөхөр хэтэрхий хөөрөөд насаараа сургааль айлдчдым даа, харин ч нэг.Тэр үедээ онцгүй санагдаад нээх сүрхий загнаал эргүүлээл бөөн сургааль айлдаал. Гэтэл манай гол дүр маань индэр дээр индэр ч гэж дээ, манай орон дээр гарч зогсоод царайгаа төв болгоод, уртаа гэгч амьсгаа аваад, гараа бидний зүг чиглүүлээд нэг үг хэлсийн.Тэр үг бол зөвхөн бидний зүрхэнд аль дээрээс бичигдсэн байсан үг. Амаараа хэлээгүй л болохоос биш хэн хэн нь хэлүүлэлтгүй мэддэг билээ. Нэг нэгнийгээ цэнэглэж, сэтгэлийн дэм өгч л явбал сэтгэл өег байдаг шүү дээ. Бид нар байнга өдөр бүр уулздаг гэж худлаа хэлээд юүхэв. Уулзахгүй 2,3 сар ч болох ч энүүхэнд. Юу ч гэхэв дээ найз гэдэг үг.. заза нэх уран цэцэн, билиг төгөлдөр, үнэн төгсөөр тодорхойлж хэлэхэд авъяас гэгч нь үнэнхүү гүйцэхгүй юм байна. Олон сайхан найзтай хүн дээ би. Нэгэн анд хэлсэн байдийн 'Хүн бүхний найз хэний ч найз биш' бодууштай л үг. Найз нартаа хандаад нээх сайхан шүлэг тавичий. Дашрамд хэлэхэд Андуудаа та нар шүү
Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм
Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач
Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй
Намрын усан бороо яндан дагаад урсхад
Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг
Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа
Дайнтай цагын тэнгэр мэт бараан нь голдуу амьдралд
Дайзтай сум шиг эгнэж явлаа ч нөхөд минь цувж одсоор байна
Шархадсан зүрхийг минь ертөнцийн ямарч рашаанаар анагаахгүй
Шарлынх нь цэцгийг үнэрлэж нэг тайтгардаг аа
Шүлгэндээ тавих эцсийн цэг миний нөхдийн нулимс юм
Шүтээндээ бурхантай цуг залах нь миний нөхдийн хөрөг юм
Шүүх эцсийн цааз миний нөхдийн үнэн гашуун үг юм
Шүүдэртэй талд намайг тавих нь миний нөхдийн л мутар юм аа

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
чамдаа маш их баярлалаа чи минь үнэхээр лаг шүү хөөрхөн гүнж минь амжилт хүсье хайртай
жавхаа (зочин) хэзээ бичсэн: 19:56, 2009-03-18 | |
Сэтгэл хөдөлчихлөө. гоё хэлжээ.
xvv хэзээ бичсэн: 13:46, 2008-11-13 | |
дажгуй болсон бна ш дэ та ч гоё найзуудтай юма. бур атаархчихлаа гэж байгаа кэкэкэ
Зочин (зочин) хэзээ бичсэн: 10:26, 2008-11-13 | |