Бөднө шувууны өндөг
2013-02-18, 13:12
Бөднө шувууны өндөг идэх их сайн гэж сонсоод сар шахуу хэрэглэж үзлээ. Эрэгтэй хүн бол 2 ширхэгийг түүхийгээр нь ууж хэрэглэнэ. Эмэгтэй хүн 4-6 ширхэг, хүүхэд 4 ширхэгийг чанаж идэх ёстой юм билээ. Өглөө өлөн элгэн дээрээ хэрэглэх ёстой. Заавар дээрээ 5 минут чанана гэсэн байсан ч миний хувьд 2-3 минут чанахад хангалттай сайн болдог юм байна лээ. Үр дүн нь үе мөч, цус төлжилт, дархлаа дэмжих, бактерийн болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, ходоод гэдэс, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж хүний бие махбодиос хүнд металлыг гадагшлуулна. Мөн идэвхтэй хэлбэрээр агуулагдсан Д ...