Өөртөө цаг гаргая
2008-11-21,12:53
Аав ээж, эмээ өвөө маань: -Залуу байхад тоодоггүй байж. Хүүхдүүд минь одооноос наад биеэ хайрла хоол ундаа зохицуулж сур над шиг хөгширөөд ирэхээрээ хоол иднэ гэдэг чинь хэцүү болчихын. Цээж хорсоод, гашуу оргиод, ходоод дотор эвгүйрхээд хэцүү юм. Аль болох шөлтэйхэн шиг юм идэж бай гэж захидын. Гэтэл яав, эмээ өвөөгийн битгий хэл ээж аавын насан дээр очоогүй байж чад хийчих гээд байгаам бусуу. Хэд хоног дараалаад 2-р хоол идчихээр л мажиичих гээд байхым. Ядахад яр, Ядрахал зүдрэх гэгчээр ажил орой 8с тарна. Очоол хөлдүү махтай ноцолдон байж 1 хоол царайтай жонхуу хутгаж иднэ. Шөлтэй хоолонд дургүй болохоор хуурга голдуу хийнээ бас. За тэгээд цуйванд нугасүй гэжуугаа.10,11 болж байхад өвчүүнийхээ цаагуур жаал юм чихэж аваад орон дээрээ очоод хэдэн ясаа эвхээд бүтээчихэж байгаан. Орой хоол идсэний буянд шөнөжин хар дараад мангас ч юмуу нохой ч юмуу өглөө болтол хөөцөлдчинөө. Өглөө босох гэж 80 байтугай 90 юм болж байгаам. за хоолны хувьд ийм байгаам гэдэг чинь бор ходоодоо хайрлаагүй миний л буруу болж байгаан. Харин ходоодноос илүү цөс өвдөж байгаан. Цөс нь өвдөхөөрөө баруун хавирганы доод талд аймээр хатгадаг болчдийн байлээ.Өрхийн эмлэгт үзүүлтэл : Бодож боджийснаа:- Дүүрэг дээр очдоо гэлээ. Дүүргийн эмнэлэг нь -Өө за тодорхой. наадах чинь яг мэдрэлийн гаралтай, мэдрэлийн эмчид үзүүл гэдийн. Нөгөө мэдрэлийн эмч нь : -За хүү минь ядаргаа байна гэдийн. Хараал ид гэж. Аль нь үнэн юм бэ дээ. Гээд хувийн эмнэлэг рүү чавхадлаа шүү. Гэтэл эход нийлээн удаан харж байснаа: -Цөс чинь нилээн өтгөрсөн байна. хэд сайн угаачих тэгээд шингэрээд гайгүй болно. Сардаа 2,3 удаа угаачихаж бай. гэж зөвлөдийм байна. Урьд нь цөс угаах энтэр гэж хальт сонсож байснаас биш яг ямар замаар яаж угаах талаар 00 төсөөлөлтэй амьтан чинь тэрүүхэн хооронд За бас юу гээч нь вээ. Хоолойруу хэдэн метр гуурс хийх болоо.,хэд хоног бөөлжихийн болоо, юу ч идэхгүй лав 7 хонох байх даа гээд л бодоод амжиж байгаам чинь. Хүссэн бас хүсээгүй мөч ирж цөс угаах боллоо. Өвдсөөр байгаад ядарсандаа болоод цөё маань намайг хамаг байдгаараа аргадаж бас загнаж байлаа. Тэгээд л эхэлсэн. Бөөн юм бодож мэдрэлтэж айж байснаа бодоод инээд хүрсэн. Инээд хүрсээн. За бүүр баахан нуршчихлаа. Уг нь би та нартаа 1 сайхан зөвлөгөө өгөх гэсэн шүү ухаантай юмаа. За цөсийг ингэж угаадийн байна лээ шүү.