Хоосонгүй хоосон
2015-01-16, 16:42
Өнөөдөр бүх зүйл энгийн хэрнээ уйтай бас таамаглашгүй тааварлашгүй гэрэлтэй ч сүүдэртэй мэдрэмтгий хэрнээ ухаангүй тийм л ертөнцөд бид амьдарч ажиллаж туулж өнгөрүүлж байх шиг ээ. Нэгэн өдөр тэнгэрт нисдэг байхад нэгэн өдөр газарт доголж явах нь бас л нэг туулж өнгөрүүлэх ёстой зүйлийн нэг үү? Сэтгэл баясч явахад харанхуйд урагшлах тэмүүлэлгүй болтлоо сэтгэлийн гэрэл гэгээ унтарч урам хугарахыг заавал үзэх тавилантай юу. Бурхан хүн бүрт даах хэмжээгээр нь зовлон өгдөг гэдэг ч гэлээ хүн өөрөө оноогдсон тэр бэрхшээлийг улам хүндрүүлдэг үү. Энэ бүхний эцэст нэг л үгийн утгыг би мэдэж ойлгох ...
Бичлэг тандагч
Үнэхээр хотдоо хайртай царай гаргаад л хөгжил цэцэглэлтийн, бас юу юуны ч билээ нэрэмжит олон жил зарлаад байдаг, утаагүй жил гэсэн жил байсымуу даа гүй юу, би л санахгүй юм. Бусад орнуудыг бодвол манайх юм юмаараа л эрүүл шүү дээ, өөрсдөөл гаднаас хог, хор, өвчин оруулж ирээд байгаа болохоос биш. Энэ юуных вэ? Энэ хайрынх уу? Үгүй ээ, энэ бол манай томчуудын ''ач'' . Манай томчуудын бүх юм нь том шүү дээ.Том бөгс, том гүзээ, Том ам, Том толгой, Том машин, Том газар, Том бизнес, Том онгоц, Том зээл, гээд л. Яриад байвал бүх юм нь том, харин нэг л юм нь жижигхэн
Мод ,чулуу, даавуу, ер нь бидний хэрэглэдэг бүх л зүйлс элэгддэг шүү дээ. Байгаль эхийн бүтээсэн бул хар чулуу хүртэл шүү. Харин хүний дотор буй сэтгэл зүрх гээч нь яаадаг юм болдоо.. Эд юмс нь он цагийн уртад элэгддэг бол хүний бие организм хүртэл байнга хоол тэжээл эрдэсээр тэжээгддэг мөртлөө л элэгдсээр байдаг. Гэвч хүний сэтгэл үгүй бололтой. Сэтгэлийг хүн баясгаад, тэжээгээд байж болдог. Үлгэрлэвээс тэрхүү тэжээл нь хэн нэгнийг хайрлах хайр, хийж буй үйл хэрэг, амьдралын утга учрыг мэдэрч түүнээсээ урам зориг, сэтгэлийн дэм авч түүгээрээ тэжээгдэх бөлгөө.