үнэн үг шар тос
2008-12-22,12:29
Үнэхээр хотдоо хайртай царай гаргаад л хөгжил цэцэглэлтийн, бас юу юуны ч билээ нэрэмжит олон жил зарлаад байдаг, утаагүй жил гэсэн жил байсымуу даа гүй юу, би л санахгүй юм. Бусад орнуудыг бодвол манайх юм юмаараа л эрүүл шүү дээ, өөрсдөөл гаднаас хог, хор, өвчин оруулж ирээд байгаа болохоос биш. Энэ юуных вэ? Энэ хайрынх уу? Үгүй ээ, энэ бол манай томчуудын ''ач'' . Манай томчуудын бүх юм нь том шүү дээ.Том бөгс, том гүзээ, Том ам, Том толгой, Том машин, Том газар, Том бизнес, Том онгоц, Том зээл, гээд л. Яриад байвал бүх юм нь том, харин нэг л юм нь жижигхэн
Тэр юу вэ, тэр бол тархи. Тархи том байсан бол сэтгэх хүрээ нь арай л том байх байсан бизээ. Гүзээ шигээ том тархитай байвал чиг.. Өнөөдөр Монгол улс маань хөгжлийн эцэс гээч юманд нь хүрчихээд одоо юу хийх вэ гээд л, залуучууд нь одоо юуг хөгжүүлэх билээ гээд толгойгоо гашилгаад сууж байх байсан биз. Гадаад гүрнүүд -Хай сайн найзаа, чи манууст жоохон түүхий эд өгбаа, харин мануус таанууст, гомдоохгүй сайн тус болбаа гээд л хөлийн улыг долоох шахан бөхөлзөхөд томчууд маань хэтийг бодох гэхээр хэт жижиг тархи нь хүрэлцэхгүйн зовлонд автан цаадах наадахыг эргэцүүлэх сөхөөгүй заваан гарыг нь атган патиараа татуулах. Үүний эцэст хортой алим жимс, өттэй будаа, өвчтэй цагаачдыг нь худалдаж авах, Ай даа, хараал ид. Бас болоогүй ээ, нөгөө сайхан түншүүд нь улсын маань үнэт эрдэнэ болсон залуусаар минь боолын хөдөлмөр эрхлүүлж байна шүү дээ, нөгөө талаар дассан газрын даавуу хичнээн зөөлнийг мэдрэвчиг залуус маань үмх талхны мөнгө ахиухан олохын тулд наашаа харж инээн цаашаа харж уйлан явахым. Юу ч гэхсэн билээ дээ нээрээ. 60
чавганцын араас орж үглэж дуулаад л байх жижгчүүл зөндөө л байхын, Тэр олон урт богино, эрээн мяраан, гашуун нясуун, үмхий нялуун үгнүүд томчуудын том чихний хажуугаар сүн сүн гээд л өнгөрчдийм байгааз дээ, аль эсүүл тухтай сууж байгаад бодох гэхээр бяцхан тархи нь гай болоод, system error, system error, system error гэж зовоогоод байдаг биз. За за үг олдож, үхрийн дуу холдож, миний бодол сарниж, түмний ажил алдагдах нь. Ажлаа хийх минь