Өнөөдөр сүүлчийн өдөр юм шиг л амьдар

  • director
Миний санаа бодол энэхүү замаар хөврөх болно
Цаг хугацаа явсаар

Шинэ сэтгэгдлүүд

  • Компьютерийн сүлжээ гэж юу вэ бичлэгт Зочин:
  • Компьютерийн сүлжээ гэж юу вэ бичлэгт Зочин: zailaa
  • Компьютерийн сүлжээ гэж юу вэ бичлэгт Зочин: LJJKHHDSJHFJDSHFHUYHEUYHUGWGUIEUIHNKGJN
  • Компьютерийн сүлжээ гэж юу вэ бичлэгт Зочин: vrgeljlel n heregtei bna
  • Монголчуудын цээрлэх ёсон бичлэгт Зочин: eniig hen bichsen ym be ymar ch utgatai ym bedee kkkk
  • Монголчуудын цээрлэх ёсон бичлэгт Зочин: эсвэл нэвтэрч орох шаардлагатай.
  • Монголчуудын цээрлэх ёсон бичлэгт хэн (зочин): одоо ингээл мэдчихлээ баярлалаа
  • Монголчуудын цээрлэх ёсон бичлэгт мэндээ (зочин): Үнэхээр гоё хэрэгтэй зав мэдээлэл өгсөнд баярлалаа энэ бүхнийг биелүүлж мөрдөж явнаа
  • Мэнгэ байх сайн уу? бичлэгт Hh: Dadido haanaa awhuulsan we helj
  • Такси баригч бичлэгт Зочин: Бум эрденэ их гое бичих
  • PC Гацаад байвал бичлэгт Зочин: ter defregment ni hna bgan be oldgue
  • Юу ч хэрэггүй бичлэгт director: Ийм үед л юу хоосроод, юу дутаад байгаагаа уйгагүй хайж олохгүй л бол хором өнгөрөх тусам өөрийгөө..
  • Юу ч хэрэггүй бичлэгт Зочин: iim ve ch baidag shvv magadgvi hair haisan gantsaardasan zvrh ingedeg
  • Бөднө шувууны өндөг бичлэгт Зочин: монгол бөднө шувууны аж ахуй яг байдаг уу эсвэл гаднаас оруулж ирдэг үү.

Болор толь



Үг холбох?
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
Гадаа ямар байна
293863 удаа нээгдэв.
2006-2009 © blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 99-с 91-р хуудас. | дараах >>

Өөртөө цаг гаргая

2008-11-21,12:53
Аав ээж, эмээ өвөө маань: -Залуу байхад тоодоггүй байж. Хүүхдүүд минь одооноос наад биеэ хайрла хоол ундаа зохицуулж сур над шиг хөгширөөд ирэхээрээ хоол иднэ гэдэг чинь хэцүү болчихын. Цээж хорсоод, гашуу оргиод, ходоод дотор эвгүйрхээд хэцүү юм. Аль болох шөлтэйхэн шиг юм идэж бай гэж захидын. Гэтэл яав, эмээ өвөөгийн битгий хэл ээж аавын насан дээр очоогүй байж чад хийчих гээд байгаам бусуу.  Хэд хоног  дараалаад 2-р хоол идчихээр л мажиичих гээд байхым. Ядахад яр, Ядрахал зүдрэх гэгчээр ажил орой 8с тарна. Очоол хөлдүү махтай ноцолдон байж 1 хоол  царайтай жонхуу хутгаж иднэ. Шөлтэй хоолонд дургүй болохоор хуурга голдуу хийнээ бас. За тэгээд цуйванд нугасүй гэжуугаа.10,11 болж байхад өвчүүнийхээ цаагуур жаал юм чихэж аваад орон дээрээ очоод хэдэн ясаа эвхээд бүтээчихэж байгаан. Орой хоол идсэний буянд шөнөжин хар дараад мангас ч юмуу нохой ч юмуу өглөө болтол хөөцөлдчинөө. Өглөө босох гэж 80 байтугай 90 юм болж байгаам. за хоолны хувьд ийм байгаам гэдэг чинь бор ходоодоо хайрлаагүй миний л буруу болж байгаан. Харин ходоодноос илүү цөс өвдөж байгаан. Цөс нь өвдөхөөрөө баруун хавирганы доод талд аймээр хатгадаг болчдийн байлээ.Өрхийн эмлэгт үзүүлтэл : Бодож боджийснаа:- Дүүрэг дээр очдоо гэлээ. Дүүргийн эмнэлэг нь  -Өө за тодорхой. наадах чинь яг мэдрэлийн гаралтай, мэдрэлийн эмчид үзүүл гэдийн. Нөгөө мэдрэлийн эмч нь : -За хүү минь ядаргаа байна гэдийн. Хараал ид гэж. Аль нь үнэн юм бэ дээ. Гээд хувийн эмнэлэг рүү чавхадлаа шүү. Гэтэл эход нийлээн удаан харж байснаа: -Цөс чинь нилээн өтгөрсөн байна. хэд сайн угаачих тэгээд шингэрээд гайгүй болно. Сардаа 2,3 удаа угаачихаж бай. гэж зөвлөдийм байна. Урьд нь цөс угаах энтэр гэж хальт сонсож байснаас биш яг ямар замаар яаж угаах талаар 00 төсөөлөлтэй амьтан чинь тэрүүхэн хооронд  За бас юу гээч нь вээ. Хоолойруу хэдэн метр гуурс хийх болоо.,хэд хоног бөөлжихийн болоо, юу ч идэхгүй лав 7 хонох байх даа гээд л бодоод амжиж байгаам чинь. Хүссэн бас хүсээгүй мөч ирж цөс угаах боллоо. Өвдсөөр байгаад ядарсандаа болоод цөё маань намайг хамаг байдгаараа аргадаж бас загнаж байлаа. Тэгээд л эхэлсэн. Бөөн юм бодож мэдрэлтэж айж байснаа бодоод инээд хүрсэн. Инээд хүрсээн. За бүүр баахан нуршчихлаа. Уг нь би та нартаа 1 сайхан зөвлөгөө өгөх гэсэн шүү ухаантай  юмаа. За цөсийг ингэж угаадийн байна лээ шүү.

Цөс угаах

Ихэвчлэн цөс сунах, өтгөрөх тохолдол их байдаг ба энэ нь цөсний өвчлөлийн эхний үе шат юм. Дээрх өөрчлөлтүүдийг арилгах, мөн уг өөрчлөлтүүд гарахаас сэргийлэн цөсийг угааж болно. 1 угаахдаа  сард 2-3 удаа угаавал үр дүнтай болно.

Бэлтгэл:

         Цөс угаахын урьд өдөр хоол идэж болохгүй(зөвхөн шингэн юм ууна).

3 шил 0,5 л-н оргил рашааныг тасалгааны темпратурт 10 орчим цаг байлгаад орой унтахын өмнө халуун дулаан газарт тавьж хонуулна (пааран дээр тавьсан ч болно.)

Заавар:

1.Өглөө 7:00 цагт ууттай нунтаг балдмэлийг/magnism/  1 аяга халуун буцалсан усанд найруулж маш хурдан ууна. /Энэ үед шилтэй рашааныг халуун усанд хийж оочиж уух хэмжээнд хүртэл халаасан байх ёстой. Бөглөөг нь зөвхөн уухдаа задална/

2. Бэлдмэлийг ууснаас хойш 15 минутын дараа эхний рашааныг ууж эхлэх бөгөөд уусны дараа баруун талаараа хажуу тийш харж хэвтэх бөгөөд баруун гараа нугалалгүйгээр дэрлээд, зүүн өвдгөө гэдэс рүүгээ нугалан хэвтнэ./зүүн өвдөг цээжний харалдаа байх ёстой./Энэ үед баруун хавирганы доор халуун устай грилка байрлуулсан байна. Рашааныг аль болох богино хугацаанд ууж дуусгавал сайн бөгөөд цөс амархан хөөнө.

Энэ мэтчилэн халуун рашааныг уугаад хэвтэхдээ грилкийг байнга халуун байлгах шаардлагатай/бүлээссэн бол халуун усаар сэлбэнэ/.

3. Рашаанаа бүгдийг нь ууж дууссаны дараа хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй хэвтэнэ./Грилк хөрсөн бол заавал халуунаар сэлбэнэ/

4. Хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй хэвтсэний үр дүнд хүндрэх шаардлага гарна. Хэдий чинээ өтгөн шар ногоон зүйл гарна, цөс төдий чинээ өтгөрсөн байна гэсэн үг.

За ингээд цөс угаах үйл ажиллагаа дууслаа.

Жич: Хамгийн түрүүнд уудаг тэр найруулдаг нунтгийн нэрийг нь санахгүй байна өө.Магнизм гэж байсан санагдана.Ямар ч байсан мөнгөлөг саарал ууттай зүйл байсан, доторх нунтаг нь сахар шиг цагаан өнгөтэй. Найруулаад уухаар давслаг гашуун хэцүү амттай юм байна лээ шүү. Аан нээрээ бас рашаан халаачихаар уухад хэцүү шүү, гэхдээ зүгээрээ чи чадна.


бичсэн: director төрөл: Зөвлөгөө | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3783 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 21:58, 2012-02-27 | |
баярлах
Зочин хэзээ бичсэн: 12:22, 2011-02-23 | |
баярлалаа, сэтгэгдэл бичсэн Xүү болон бусад найзууддаа. Эмч биш болоxоор сайн зовлолгоо огч чадаxгүйд уучлаарай. Ямартаа ч оорийн мэддэг чаддаг бүxнээ xуваалцнаа. Урам орж байна шүү найзуудаа. happy.Xүү тэр дасгалаа татаxаар тавичиxвал олон xүнд буян болно доо.
director хэзээ бичсэн: 11:59, 2008-11-22 | |
Заавал Оргил рашаан уу? winking Магнезм мөн мөн Магнийн сульфат харин цөх хөөх тун нь 20-25% байдаг байхаа. Бас туулга г.м олон янзаар хэрэглээд байдаг санагдана. Эмчийн зааврын дагуу хэрэглэх нь зөв байх шүү. Бас шар сүүгээр угааж болдог гэдэг байхаа.

Ер нь бол байнга цөсөө угааж байснаас,.. цөс өтгөрөөд байдаг бол хоолныхоо өөх тосыг багасгаж, хөдөлгөөн хийж спортоор хичээллэх нь илүү үр дүнтэй. Цөс өтгөрөх гол шалтгаан нь таргалалт. Ер нь таргалалт, хөдөлгөөний дутагдлаас маш олон өвчин үүсдэг. Хоол сойсноор гэхдээ сэргийлнэ гэвэл худлаа. Харин хоолны төрлийг өөрчилж калори багатай хоол хүнс буюу диабет өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг хоол хүнсийг хэрэглэж байж болно.
Тэгээд ер нь бол спортоор хичээллэх, хөдөлгөөн байх нь чухал. Гэртээ ширээ сандлаа зайчилж байгаад 10-20мин дасгал хийгээд байж болно шүү дээ. Дагаж хийдэг ТВ хичээлүүд байвал илүү үр дүнтэй ч байж магадгүй. бас сэтгүүлүүд дээр байдаг дасгалуудыг дуйрайж хийж болно. Хүсвэл надаас BootCamp гээд нэг дасгал DVD авч болно шүү. Нэт дээр татаж авахаар тавиад өгч болно.
Орой хоол идэхийн хувьд наад муу зуршил, амьдралын буруу хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Хэрэв ажил чинь оройтож тардаг бол өглөө эрт босоод хоолоо бэлдээд авч явж болно. Өдөр сайн юм идээд, орой унтахын өмнө аль болох хөнгөн зууш, бага зүйл иддэг бол занших хэрэгтэй дээ. Өлсөөд байвал буцалсан ус уугаад байж болно. Бас чихэрлэг зүйл идээд ходоодоо хуучихаж болно. Хүүхэд, дүү нартай бол чихэр идсэнийх нь дараа шүдийг нь сайн угаалгаарай winking

Маш хэрэгтэй сэдэв хөнджээ баярлалаа happy Хүмүүст хэлмээр л санагдаад яваад байсан юм. Манайхан ер нь стресс, сэтгэл гутралд хоол ундны дэглэм буруу барьснаас их ордог юм шиг санагддаг. Урьд нь нэг нэвтрүүлэг үзэж байсан юм. Японы эрдэмтдийн судалгааны талаар үзүүлж байсан. Хүн өглөөд юм идэх сонирхолгүй ч байсан юм идэх ёстой гэж. Тэгэхгүй болохоор их ядраад харьж унаад өглөө нь дахиад л идэх сонирхолгүй, үдээс хойш өдөржин ядарч толгой нь өвдөж явдаг г.м... Сайн явах санааных гэдэг шиг өөрөө хичээхгүй л бол эрүүл явах ч бас санааны зоргоор юм биш л юм шиг байгаа юм. winking

Таргалаад байна гээд л зарим хүмүүс янз бүрийн эм тан уугаад байдаг. Уг нь бол хоол ундаа л зохицуулаад калори багатай зүйл жишээ нь цагаан будааныхаа оронд гурвалжин будаа г.м хоолны хэмжээ биш калорийг нь багасгаад л бага зэрэг хөдөлгөөн нэмээд аажимдаа зоволгүй турж болох байхад...
xvv хэзээ бичсэн: 21:42, 2008-11-21 | |
мэдмээр юм бна,мэдэхгүй нэгэндээ дамжуулаад,хуулбарлаад хэлчмээр юм шигээ.....нэмж анхааруулхад цөсний чулуужилттай хүн хамаагүй угааж болдоггүй юм шүү!
zoogie25 хэзээ бичсэн: 21:23, 2008-11-21 | |
Сайн уу. Ходоодоо нэг цэвэрлэчихмээр байнаа. ямар нэг арга мэдэхгүй биз. Гадаадад бдагийм
honzo хэзээ бичсэн: 17:54, 2008-11-21 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 99-с 91-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Мэдэхэд илүүдэхгүй
  • Бодрол
  • Зөвлөгөө
  • Амралт чөлөөт цаг
  • Зүгээр л
  • Монголын төлөө
  • найз нартаа
  • дурсамж
  • надад тохиолдсон
  • мэдмээр юм билээ
  • хайрт
  • дуртайхан дуу минь
  • Бараг л улс төр
  • Бүлэггүй
  • бодлоос бодол
  • Хийсвэр ч бодит
  • Мэдлэгт нэмэр
  • Funny
  • love or..
  • эрүүл мэнд

Шинэ бичлэгүүд

  • Бичин жилийн анхны бодол
  • Хоосонгүй хоосон
  • Бөднө шувууны өндөг
  • Такси баригч
  • Амьдрал үргэлжилсээр
  • Газар хөдлөлт боллоо
  • Шинэ жилийн үлгэр /зүгээр л унш даа/
  • "Тайчигч хулгайч хоёр"
  • Анхаар, вирус
  • Онцгүй шөнө
  • хавирга руу хатгаад өө
  • жавхлан үнэн үү
  • Internet Ба зарим нэг зүйлсийн талаар
  • Компьютерийн сүлжээ гэж юу вэ
  • Нэгээд насны ойн баяр
  • Яах гэж блог бичдэг юм бэ
  • Сонин л юм, хачин л юм
  • Цас+утаа=?,
  • Гаж донтонгуудын давхцалдаан
  • Юу ч гэхүү
  • Валиартаад
  • Дурлахгүйгээр үнсэлцээчээ
  • муухай
  • инээхүү
  • Хоёр зуу
  • Анхаар
  • Сайхаан сайхан
  • Хичээлд явмаар л байна
  • (гарчиггүй)
  • Монголчуудын цээрлэх ёсон
  • Уусны маргааш уу?/үргэлжлэл/
  • Уусны маргааш уу?
  • Дотно байх хэцүү найз байх бүр хэцүү
  • Баяртай
  • Юу ч хэрэггүй
  • Нэг төгрөг буцааж өгдөг байна шүү
  • Эхийн хайр
  • Хүн хүндээ хайртай байдаг
  • Messenger-т нуугдаад байгаа нөхдийг олоод ав
  • Мэнгэ байх сайн уу?
  • харах нүдэн
  • Харвасан од
  • Амархаан шиг
  • Ketchup-ийг үзэн ядаж байна.
  • CPU-Z
  • Энэ юуныхав
  • Internet language
  • миний юм бол миний л юм, харин чинийх?
  • Top secret
  • Дутагдал..
  • Эрчүүдэд хамаагүй, цаашаа
  • Өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр
  • Хачин зүүд
  • Амьдаар нь
  • PC Гацаад байвал
  • Элэг хөшив
  • хоолноос ходоодоо
  • Амьдрал нулимсанд...
  • намуухан
  • өө яажийнаа
  • wonderful life
  • чив чимээгүй
  • Үнэн тас
  • Хүлээсээр..
  • Ингээд байвал ямар байна
  • Баяр хүргэе
  • удаан унтраад байгаа машиныг хурдлуулъя гэвэл
  • who is who
  • antirivus-н программын тухай жижкээн өгүүлий
  • Даяргаатайн бэ
  • Ганцаараа өнгөрүүлсэн шөнө
  • Уярав, уйлав
  • Урагшаа
  • юу сайн бол юу сайн гэдэг билээ
  • NIce
  • >>Архив...

Холбоосууд

  • Google
  • Pro
  • All
  • Bolod
  • Nlog
  • Info
  • Game
  • I tech
  • Forum
  • negdsen portal
  • dictionary 1st
  • dictionary 2nd
  • dictionary 3rd
  • dictionary 4th
  • open
  • Хүн бичиг
  • умшжийяа
2006-2009 © Өнөөдөр сүүлчийн өдөр юм шиг л амьдар