Бөднө шувууны өндөг
2013-02-18,13:12
Бөднө шувууны өндөг идэх их сайн гэж сонсоод сар шахуу хэрэглэж үзлээ. Эрэгтэй хүн бол 2 ширхэгийг түүхийгээр нь ууж хэрэглэнэ. Эмэгтэй хүн 4-6 ширхэг, хүүхэд 4 ширхэгийг чанаж идэх ёстой юм билээ. Өглөө өлөн элгэн дээрээ хэрэглэх ёстой. Заавар дээрээ 5 минут чанана гэсэн байсан ч миний хувьд 2-3 минут чанахад хангалттай сайн болдог юм байна лээ. Үр дүн нь үе мөч, цус төлжилт, дархлаа дэмжих, бактерийн болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, ходоод гэдэс, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж хүний бие махбодиос хүнд металлыг гадагшлуулна. Мөн идэвхтэй хэлбэрээр агуулагдсан Д аминдэм нь хүүхдийн рахит өвчнөөс сэргийлж, ходоод буюу мэдрэл муудсаныг засаж, уушигны сүрьеэг анагаах зэрэг олон төрлийн өвчин эмгэгт тустай юм гэнээ. Жишээ нь 1945 онд дэлхийн хоёрдугаар дайны үед Японд атомын бөмбөг хаяхад япончууд биеэ эмчлэх гэж олон төрлийн зүйлс хэрэглэж байхдаа бөднө шувууны өндөг чухал ач тустай гэдгийг мэдэж л дээ. Тэгээд мах, өндгийг нь нэлээд хугацаанд хэрэглэснээр тэр их хорт цацрагийн нөлөөг сааруулахад үнэхээр тусаа өгч чадсан юм билээ. Мөн япончууд бөднийн өндөг хэрэглэснээр биеийн дундаж өндөр нь хоёр см-ээр өссөн гэсэн судалгааны үзүүлэлт байдаг. Хүн төрөлхтөн устаад сансарт амьдрахаар болбол ямар амьтан авч явах вэ гэхэд япончууд бөднө гэж хариулдаг гэсэн. Бөднөд шувууны ханиад, салминилёз өвчнөөс өөрийгөө хамгаалах дархлаа тогтсон байдаг. Өөрийнх нь биеийн халуун 42 градус байдаг болохоор ямар нэгэн өвчлөлд өртдөггүй гэж хэлж болно. Ямар нэгэн өвчлөлд өртдөггүй юм чинь өндгийг нь түүхийгээр нь шууд хэрэглэх боломжтой.
Мөн хальс нь өндөгнөөсөө дутахгүй ач тустай гэсэн. Хятадууд цуунд дүрж иддэг бол Оросууд нунтаглаад талхан дээр тавьж иддэг гэсэн байна лээ. Би ганц нэг удаа хальстай нь идэж үзсэн. Сураагүй болохоороо ч тэр үү эвгүй юм билээ. Бөднийн өндөгийг хэрэглэж эхэлснээс хойш ядрах гэдэг асуудал бараг үгүй болсон шүү. Бие их хөнгөн болдог юм билээ. Цэвэр натурал ийм ховор тэжээл, аминдэм ховор одоо цагт энэ л хэрэгтэй зүйл шиг санагдаад та бүхэнд дуулгалаа. Ямар ч байсан би дахин нэг сар хэрэглэнээ. Элдэв янзын юм хэрэглэж байхаар энийгээ л идэж байя.
Мөн хальс нь өндөгнөөсөө дутахгүй ач тустай гэсэн. Хятадууд цуунд дүрж иддэг бол Оросууд нунтаглаад талхан дээр тавьж иддэг гэсэн байна лээ. Би ганц нэг удаа хальстай нь идэж үзсэн. Сураагүй болохоороо ч тэр үү эвгүй юм билээ. Бөднийн өндөгийг хэрэглэж эхэлснээс хойш ядрах гэдэг асуудал бараг үгүй болсон шүү. Бие их хөнгөн болдог юм билээ. Цэвэр натурал ийм ховор тэжээл, аминдэм ховор одоо цагт энэ л хэрэгтэй зүйл шиг санагдаад та бүхэнд дуулгалаа. Ямар ч байсан би дахин нэг сар хэрэглэнээ. Элдэв янзын юм хэрэглэж байхаар энийгээ л идэж байя.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
монгол бөднө шувууны аж ахуй яг байдаг уу эсвэл гаднаас оруулж ирдэг үү.
Зочин хэзээ бичсэн: 17:04, 2015-11-22 | |
их сайн гэсэн
Зочин хэзээ бичсэн: 14:03, 2015-05-12 | |
Зочин хэзээ бичсэн: 14:13, 2015-04-08 | |
за бүү мэд үнэн үүү
Зочин хэзээ бичсэн: 08:50, 2014-11-10 | |
НВЦ зэрэг өндөгний дэлгүүрүүдэд бас томоохон супертаркетуудад байдаг. 1 хайрцгандаа 15 билүү 20 ширхэгтэй. үнэ нь 3500 байсан нэмэгдээд 4500 болсон байна лээ.
director хэзээ бичсэн: 11:40, 2014-08-27 | |
сансар март дэлгүүрт бгаа
Зочин хэзээ бичсэн: 17:08, 2014-08-04 | |
хаанаас авч болох вэ
Зочин хэзээ бичсэн: 14:52, 2014-03-12 | |
Хаанаас авах вэ?
Зочин хэзээ бичсэн: 20:34, 2014-03-01 | |
ХААНААС АВДАГ ЮМ БЭ?
Зочин хэзээ бичсэн: 15:58, 2014-02-28 | |
царай зүс цайрдаг талаар мэдэхгүй байна. Би хааяа тахианы өндөгөөр нүүрэндээ маск тавьдаг юм. тэгээд бөднийн өндөгөөр бас тавьж үзсэн. Сэвх бүдгэрээд байх шиг санагдсан шүү. Хүнсэнд хэрэглэхээр биед нөлөөлж байгаа нь мэдэгдэхгүй ч хэсэг хугацааны дараа биеийн эсэргүүцэл сайжирсан нь илт мэдэгдэж байсан. хөл гар янгинаад байсан 1 сар уугаад өвдөхөө байсан гэж хүн ярьж байсан шүү. байгалийн натурал витамин гээд би тун баяртай хэрэглэдэг шүү.
director хэзээ бичсэн: 14:07, 2013-04-20 | |
ххэ наадхыг чинь идхээр цайрдаг биенд их сайн гээд аав өглөө уулгаад байсан. Би өглөө өлөн дээрээ 1-г л түүхийгээр идээд байгаа. Ер нь цайрдаг юм шиг байна үү
Билгүүн (зочин) хэзээ бичсэн: 22:44, 2013-03-04 | |