Газар хөдлөлт боллоо
2010-01-09,15:29
Дөнгөж сая хэдхэн минутын өмнө өрөөндөө суугаал дэлгэцрүүгээ анхаарлаа хандуулаал байж байтал яаваа таминь ээ.. Байшингийн хана тааз шал тэр чигтээ түчигнээд л, яг л кинон дээр гардаг шиг л тавилга сэлт хамаг юм хангир жингэр гээд л явчихлаа. Өрөөнд хамт суудаг дүү хүү бид 2 өөд өөдөөсөө гайхсан асуусан харцаар хараад тэрүүхэн хэсэгтээ юу болоод өнгөрснийг ч ойлгосонгүй. Тэгж байтал хажуу өрөөнийхөн орж ирээд сая юу болов эн тэр гэцгээн шуугилдаж байтал нөгөө талын өрөөний охин хоолой нь зангираад, сандарчихсанорж ирээд, өрөөндөө ганцаараа сууж байсан чинь түчигнээд байхаар нь ширээн доогууур нь хүн ороод нуугдчихаж гэж айгаад ширээн доогуураа шагайж харснаа хүртэл хэлэв. Газар хөдлөлтийн албанаас мэдээлэл авахаар залгахад : 10, 11-р хороолол, Бага тойрог болон Сүхбаатар дүүргийн орчмын нутаг дэвсгэр дээгүүр газар хөдөлсөн бөгөөд одоогоор хэдэн баллын хүчтэй хөдөлснийг нь тогтоох гэж байгаа, мөн иргэдийг айж сандрахгүй тайван байхыг анхааруулсан байна. Ямартаа ч нэг хэсэг бүлэг газраар энэхүү үзэгдэл болоод өнгөрсөн бололтой. Ойр орчмын хүмүүс газар хөдлөхөд хавтан, ширээ юм уу хөндий юмны доогуур орох хэрэгтэй гэж байхын. Саяхан бас Завхан аймагт бороо орсон сураг байна. Өглөө ч босож чадахгүй болтол гэр байшин дулаанаа хадгалж чадахгүй болтол хаа сайгүй аймшигтай хүйтрээл, нар сар нь хэд хэдээрээ зэрэг гараал, хөхөө өвлийн хүйтэнд солонго татаал, идэр ес эхэлчихсэн байхад бороо цас холилдож ороол , газар тэнгэр нийлчих шахаал, хажуугаар нь дэлхий ертөнц сөнөдөг балиар заваан кинонууд гараад л, юу болоод байнаа?
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Зочин хэзээ бичсэн: 17:44, 2010-03-01 | |
Үхтэл сэксдээд
Газар хөдөлөхөд монголд үлдэх байшин барилга гэж нэгээхэн ч байхгүй нэг өглөө босоход тамд очицон байх вий тиймээ үхтэл сэкс хийжгаад л үхэх мин
АЛДАГ гар (зочин) хэзээ бичсэн: 14:52, 2010-02-01 | |
нэг сарын 9-нд бол байсан даа уул нь
dao хэзээ бичсэн: 17:42, 2010-01-27 | |
дараа нь зүрх салгалаал, гэдэс өвдөөл ээж аав минь зүгээр байгаа даа гээл шууд залгаж асуужаам чинь чи тэхэд энд байгаагүймүү
director хэзээ бичсэн: 14:45, 2010-01-27 | |
пөө ийм юм болоо юу би юу ч мэдээгүйшд. уул нь танай манай ажлын газар их ойрхондоо сонин юмаа
dao хэзээ бичсэн: 14:39, 2010-01-27 | |
харин тэхх нүд нь орой дээрээ гарчихсан байсан. Ажил төрөл сайн дөө, гүйж л байна дүүгээр юутайв
director хэзээ бичсэн: 16:11, 2010-01-13 | |
hehe
hehe miilaa anai aichihsan orj irsiinmuu ain hehe tanii ajil sain u? so sa yu bn da
Soko ni bnooo (зочин) хэзээ бичсэн: 15:55, 2010-01-13 | |
Дотор хачин болоол, даралт эн тэр лав ихэссэн байхаа. Монгол улс газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаардаг гэсэн шд
director хэзээ бичсэн: 14:48, 2010-01-11 | |
Саяхан 2012 үзсэн. Нэг ч их таалагдаагүй. Манайд ч хамаагүй газар хөдөлбөл хэцүү шүү, тэрийг тооцож барьсан барилга бараг байхгүйтэй адил биз... Залбирахаас илүү юм мань мэт нь хийж чадах зүйл байх биш дээ. Ээ хөх тэнгэр минь гээд л сууж байхаас..
xvv хэзээ бичсэн: 22:38, 2010-01-09 | |
Зочин хэзээ бичсэн: 20:38, 2010-01-09 | |
харин тиймээ газар хөдөллөө гэж бодоогүй гайхаал байлаа
манай энд бас хөдөлсөөн
манай энд бас хөдөлсөөн
Зочин хэзээ бичсэн: 16:53, 2010-01-09 | |
Зочин хэзээ бичсэн: 16:53, 2010-01-09 | |
Дундговь аймгийн дэлгэр цогт суманд бас хөдөлсөн байна. Тэр нь УБ-т мэдрэгдсэн бололтой. Мессенжрээр 16,10-т дахин хөдөлнө эн тэр гэсэн шум ирээд байнаа. Холбогдох газраас асуутал үймүүлдэг улсуудын хийж байгаа ажлаа гэжийн
director хэзээ бичсэн: 16:04, 2010-01-09 | |