Өнөөдөр сүүлчийн өдөр юм шиг л амьдар

  • director
Миний санаа бодол энэхүү замаар хөврөх болно
Цаг хугацаа явсаар

Шинэ сэтгэгдлүүд

  • Компьютерийн сүлжээ гэж юу вэ бичлэгт Зочин:
  • Компьютерийн сүлжээ гэж юу вэ бичлэгт Зочин: zailaa
  • Компьютерийн сүлжээ гэж юу вэ бичлэгт Зочин: LJJKHHDSJHFJDSHFHUYHEUYHUGWGUIEUIHNKGJN
  • Компьютерийн сүлжээ гэж юу вэ бичлэгт Зочин: vrgeljlel n heregtei bna
  • Монголчуудын цээрлэх ёсон бичлэгт Зочин: eniig hen bichsen ym be ymar ch utgatai ym bedee kkkk
  • Монголчуудын цээрлэх ёсон бичлэгт Зочин: эсвэл нэвтэрч орох шаардлагатай.
  • Монголчуудын цээрлэх ёсон бичлэгт хэн (зочин): одоо ингээл мэдчихлээ баярлалаа
  • Монголчуудын цээрлэх ёсон бичлэгт мэндээ (зочин): Үнэхээр гоё хэрэгтэй зав мэдээлэл өгсөнд баярлалаа энэ бүхнийг биелүүлж мөрдөж явнаа
  • Мэнгэ байх сайн уу? бичлэгт Hh: Dadido haanaa awhuulsan we helj
  • Такси баригч бичлэгт Зочин: Бум эрденэ их гое бичих
  • PC Гацаад байвал бичлэгт Зочин: ter defregment ni hna bgan be oldgue
  • Юу ч хэрэггүй бичлэгт director: Ийм үед л юу хоосроод, юу дутаад байгаагаа уйгагүй хайж олохгүй л бол хором өнгөрөх тусам өөрийгөө..
  • Юу ч хэрэггүй бичлэгт Зочин: iim ve ch baidag shvv magadgvi hair haisan gantsaardasan zvrh ingedeg
  • Бөднө шувууны өндөг бичлэгт Зочин: монгол бөднө шувууны аж ахуй яг байдаг уу эсвэл гаднаас оруулж ирдэг үү.

Болор толь



Үг холбох?
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
Гадаа ямар байна
294932 удаа нээгдэв.
2006-2009 © blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 99-с 29-р хуудас. | дараах >>

2009-08-29,11:03
      2008 онд сургуулийн өмнөх насны хүүхдийн хоолны зардлыг төрөөс даана гэсэн хууль гарсантай холбогдуулан цэцэрлэгүүд хүүхдүүдийг''цомхотгож'' эхэлсэн. Энэ нь 1 цэцэрлэгт оногдох хүүхдүүдийн норм тоогоор төрөөс хоолны мөнгийг нь төсөвлөдөг. Харин улсын хэмжээнд төрийн өмчийн гэх 768 цэцэрлэг байдаг ба тэдгээр цэцэрлэгүүд байх ёстой хүүхдийн тооноос ямар нэг хэмжээгээр, багаар бодоход 5-10 хүүхдээр илүү байдаг юм байна. Дээрх хууль гарсантай холбогдуулан ''илүүдэл жаалуудыг'' цомхотгож байж төрөөс төсөвлөсөн мөнгөөр хүүхдүүдийг сая хооллож хүрэлцэхийн байх. Энэ тал дээр эцэг эхчүүд сандралдаж эхэлсэн нь 1 хүүхдийн өдрийн хоол 658 төгрөгрөгөөр тогтоосонтой холбоотой. Мэдээж энэ мөнгөөр яаж, юу идэх вэ гэдэг нь ''асуудалтай'' байсаар тэгсгээд намдсан. 9 сар дөхөж цэцэрлэгт бүргүүлнэ гэж бөөн асуудал. Ар өврийн хаалга дамжиж, дуулж бүжиглэж, идүүлж, уулгах юм болж байна. 2 жил явсан хүүхдийг өөр хорооных гэдгээр шалтаглаад -энэ жил яг хороо хорьныхоо харьяаллаар авах ёстой гэсэн захирамж ирсэн стоо яана даа, арга алга манайх одоо 35 хүүхэд авах ёстой боловч 60 хүүхэд авчихаад байнаа, жоохон эртхэн ирсэн бол наануу цаануу гэх л байлаа гэх зэрэг асуугаагүй байхад  эртхэн ирээд гахууль  махуулиа өгөхгүй дээ гэсэн шүү юм ярьж ''ухааруулж, ойлгуулав''. За яахуу яахуу. Уг нь цэцэрлэгт тус дэмтэй ганц нэг юманд чадах чинээгээрээ туслаад тавилга хэрэгсэл хандивладаг юм уу гэжийсийн. Одоо тэгээд авахгүй бол өөр бүртгэж байгаа цэцэрлэгт өгчихөөс дөө, уг нь дассан сурсан юм эндээ байвал хэн хэндээ амар байхгүй юу гээд гарахаар бостол- За алий даа, хэний хэн гэлээ нэр нь бүртгүүлэх хүүхдийн жагсаалтанд байна уу үзээдэх дээ гэж арга зүйчдээ лүндэн буулгахад нь -За зүгээр дээ, өөр цэцэрлэг бий бий , тийшээ явлаа гэхэд эрхлэгч, арга зүйч, 2 миний хойноос харсаар хоцорсон. Тэндээс гараад өөрийнхөө хороонд харьяалагдах цэцэрлэгт очтол бүртгэл дууссан гэсэн үгээр ам таглав, за байзөө, одоо яахав дээ, нэгэнт хаа газарт хүүхэд их байгаан байна.  Нөгөөх рүүгээл бүртгүүлэхээс дээ /нөгөөх гэдэг нь сарын 180,000 төгрөгний төлбөртэй цэцэрлэг юм/ гээд алхаж явтал хойноос -Хөөе хөөе миний дөө, нааш ир дээ, чи сая хүүхэд бүртгүүлэх тухай асуусан уу наашаа ороод ир дээ гэдийн байна, 1 хүүхэн. Эргэж ортол түрүүний бүртгэл дууссан гэдэг тарган хүүхэн-За мий дөө,  наашаа суу даа гэснээ хүүхдийн талаар нас хүйс зэргийг асууснаа -Мий дөө тээд яг ямар зорилготой явж байна даа гэдийн байна
-Өө харин сая дуудахаар нь бүртгэж авахым болуу гээд ороод ирлээ гэлээ.
-Манайх ч уг нь бүртгэлээ дуусчихсан л даа, гэхдээ цэцэрлэг болгонд хөгжил дэвшлийн сан  /нэг иймэрхүү л юм хэлсийн/ гэж байдаг, тэр санд яахуу дээ боломж бололцоогоороо тусалж дэмжүүл би бас тэ, 1 хүүхдийн орон тоо гаргачиж болноо тий.
-А тэр нь юу байхуу
-За байзоо одоо чинь.. А тийн ном дэвтрийн тавиур 1 хананых, нэг булангийнх нийтдээ 2 байхад л болно. 9 сарын нэгнээс өмнө гол нь ацраад өгчихөө, мий дөө.

Нилээн ярилцсаны эцэст мань хүн дахид нэгийг санав бололтой-А  бас нэг юм байна  Хүүхдийн ариун цэврийн хэрэглэл, бас хичээлийн хэрэгслийн мөнгийг нь  хурааж авдаг юм 25,000 төгрөг тушаахуу
-За байзөө, тэхээр чинь эцэг эхчүүд ээс мөнгө татахгүйгээр жилийн хэрэгцээнийх нь юмыг авна гэсэн үгүү?
-Тийн тэгэлгүй яахуу, унтлаганы хувцас, бас хөнгөхөн хувцас, сандаал юм уу тавчик л авчирч өгнө дөө тэгээл болоо .
/За одоо яахуу дээ өгөхөөс л биш, сарын 180,000-ын төлбөрт унаж байхаар энэ нь арай дөнгүүр юм шив дээ гэсэн шүү юм бодоод гар хөлөө барилцаад дал мөрөн дээрээ алгадалцаад салав/.
Цэцэрлэг хүртэл ингээд хахуульд идэгдчихээр яана вэ одоо, өгөхгүй гэхээр үр хүүхдийг нь чичлээд хоол унд олигтой өгөхгүй ч юм билүү, хэрүүл уруул хийгээд шуугиан таричихмаар л байлаа, гэвч 1 биш биш газрууд ийм л тогтолцоотой болчихжээ, бүр хоорондоо хэлэлцэж тохирсон юм шиг адилхан зүйл ярьж, тулгахыг нь яана. Хэлэх үг алга. удирдах томчууд, зөөлөн сандалтангууд энэ талаар мэдээж мэдэхгүй л яваа биз дээ, тэнгэрт амьддардаг улсууд юм чинь.

бичсэн: director төрөл: бодлоос бодол | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1616 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

not talking
Зочин хэзээ бичсэн: 10:19, 2009-09-01 | |
төрөөс даана гэж хавтгайруулж '' халамжлаад'' байгаа тэр хоолны мөнгөөрөө нилээд олон цэцэрлэг барьвал уг нь хэрэгтэйсэн дээ. Хүүхдийн хоолны мөнгийг бол эцэг эхчүүд төлөх ёстой шүү дээ, хэн ч гэсэн алгын чинээ хүүхдийнхээ сарын хоолны мөнгийг төлчихтэйгээ байлгүй гэж бодож байна. Мөнүү. Ерөөсөө жирэмсэллээ гэж, төрлөө гэж, амжиллтай хүүхэд гаргалаа гэж, хүнтэй суулаа гэж, хүүхдээ цэцэрлэгт явууллаа гэж наснаасаа олон халамж, тэтгэмжийн мөнгө тарааж, ард түмний хөрөнгөөр гараа угааж байхаар хэдэн сургууль, ясль, номын сан, барьвал ёстой дөнгүүр болох нь тэр болно биз тормолзох
director хэзээ бичсэн: 13:36, 2009-08-29 | |
Харин тийм. Төрөөс бүх юмыг үнэгүй болгуулна, социализмыг байгуулж, коммунизмд хүрнэ гээд л бүгдийг яг адилхан болгож зохицуулна гээд байгаагаас л ийм болоод байгаа юм гуниглах

Үнэхээр боломжгүй, эмзэг бүлгийн айлын хүүхдийг л гэхээс биш бусдыг нь ч ингэж хомроголдог нь угаасаа буруу шүү дээ. Чамтай санал нэг байна. Гол нь хэт их нийгмийн халамжийг хавтгайруулах нь эргээд дандаа завхралд хүрч байгаа. Төр бол ерөнхийд нь л зөв зохицуулалт хийгээд бусдыг нь зах зээлийнх нь хуулиар л шийдмээр байгаа юм.

Хувийн цэцэрлэгүүдийг дэмжээд, улсын цэцэрлэгт хүүхдүүд ядаж хоолны мөнгөө төлж байж сурдаг байсан нь дээр байлгүй дээ. Бас ч улам бүр хүүхэд төрөлт нэмэгдсэнтэй холбоотой цэцэрлэг, сургууль, хүүхдийн эмнэлгүүд нэмж барих ч шаардлага зөндөө л байгаа болов уу. Ер нь л асуудал их байна даа...
xvv хэзээ бичсэн: 13:20, 2009-08-29 | |
Төрийн юмыг төр мэдэж шийдэхгүй хэн шийдэх юм бэ, төлбөр мөнгө зэрэглэлийг хэн тогтоохын төр л биз дээ. Хуулиа хасаа хаюул таарна, ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй гэж заасан байдаг биз дээ. Өнөөдөр сарын 180,0 төгрөг төлөөд хүүхдээ цэцэрлэгт өгдөг хүмүүс нь цөөхөн байгаа, дан л амьдаралаа зохиож эхэлж байгаа залуучууд шүү дээ. Ийм төлбөртэй цэцэрлэгт өгөхийн тулд сарын орлого 1 сая байх хэрэгтэй болно тэгж байж саырн хоол унд энээ тэрээи гэсэн гэр орны зардлыг давж байж, хүүхэддээ илүүчлэж төлбөр өгөх чадалтай байна биз дээ. өнөөдөр монголд цалингийн түвшин ямар байгаа билээ толгой өвдчихлөө байна
director хэзээ бичсэн: 12:52, 2009-08-29 | |
Төр бүхнийг шийднэ гээд, амаа ангайгаад дээш харж хэвтдэг маниусын л буруу л даа. Тодорхой төлбөр мөнгөтэй болгоод, зэрэглэлтэй болгочихвол таарна. Мөнгөгүй нь үнэгүй цэцэрлэгтээ, мөнгөтэй нь мөнгөтэй дөө, дундаж нь дундаж үнэтэйдээ хүүхдээ өгөөд, тэрийг нь дээрээсээ зохицуулаад төлбөрийнх нь хэмжээнээс хамаараад хоол хангамжийг нь адилхан байхаар тооцоод л явчихна биз.
Хүүхдийн хүмүүжил эргэн тойрны хүүхдүүдээсээ бас их хамаардаг болохоор эцэг эхчүүд боломжоороо төлбөр төлөөд арай дөнгүүр гэсэнд нь хүүхдээ өгөх байлгүй дээ?
xvv хэзээ бичсэн: 12:32, 2009-08-29 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 99-с 29-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Мэдэхэд илүүдэхгүй
  • Бодрол
  • Зөвлөгөө
  • Амралт чөлөөт цаг
  • Зүгээр л
  • Монголын төлөө
  • найз нартаа
  • дурсамж
  • надад тохиолдсон
  • мэдмээр юм билээ
  • хайрт
  • дуртайхан дуу минь
  • Бараг л улс төр
  • Бүлэггүй
  • бодлоос бодол
  • Хийсвэр ч бодит
  • Мэдлэгт нэмэр
  • Funny
  • love or..
  • эрүүл мэнд

Шинэ бичлэгүүд

  • Бичин жилийн анхны бодол
  • Хоосонгүй хоосон
  • Бөднө шувууны өндөг
  • Такси баригч
  • Амьдрал үргэлжилсээр
  • Газар хөдлөлт боллоо
  • Шинэ жилийн үлгэр /зүгээр л унш даа/
  • "Тайчигч хулгайч хоёр"
  • Анхаар, вирус
  • Онцгүй шөнө
  • хавирга руу хатгаад өө
  • жавхлан үнэн үү
  • Internet Ба зарим нэг зүйлсийн талаар
  • Компьютерийн сүлжээ гэж юу вэ
  • Нэгээд насны ойн баяр
  • Яах гэж блог бичдэг юм бэ
  • Сонин л юм, хачин л юм
  • Цас+утаа=?,
  • Гаж донтонгуудын давхцалдаан
  • Юу ч гэхүү
  • Валиартаад
  • Дурлахгүйгээр үнсэлцээчээ
  • муухай
  • инээхүү
  • Хоёр зуу
  • Анхаар
  • Сайхаан сайхан
  • Хичээлд явмаар л байна
  • (гарчиггүй)
  • Монголчуудын цээрлэх ёсон
  • Уусны маргааш уу?/үргэлжлэл/
  • Уусны маргааш уу?
  • Дотно байх хэцүү найз байх бүр хэцүү
  • Баяртай
  • Юу ч хэрэггүй
  • Нэг төгрөг буцааж өгдөг байна шүү
  • Эхийн хайр
  • Хүн хүндээ хайртай байдаг
  • Messenger-т нуугдаад байгаа нөхдийг олоод ав
  • Мэнгэ байх сайн уу?
  • харах нүдэн
  • Харвасан од
  • Амархаан шиг
  • Ketchup-ийг үзэн ядаж байна.
  • CPU-Z
  • Энэ юуныхав
  • Internet language
  • миний юм бол миний л юм, харин чинийх?
  • Top secret
  • Дутагдал..
  • Эрчүүдэд хамаагүй, цаашаа
  • Өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр
  • Хачин зүүд
  • Амьдаар нь
  • PC Гацаад байвал
  • Элэг хөшив
  • хоолноос ходоодоо
  • Амьдрал нулимсанд...
  • намуухан
  • өө яажийнаа
  • wonderful life
  • чив чимээгүй
  • Үнэн тас
  • Хүлээсээр..
  • Ингээд байвал ямар байна
  • Баяр хүргэе
  • удаан унтраад байгаа машиныг хурдлуулъя гэвэл
  • who is who
  • antirivus-н программын тухай жижкээн өгүүлий
  • Даяргаатайн бэ
  • Ганцаараа өнгөрүүлсэн шөнө
  • Уярав, уйлав
  • Урагшаа
  • юу сайн бол юу сайн гэдэг билээ
  • NIce
  • >>Архив...

Холбоосууд

  • Google
  • Pro
  • All
  • Bolod
  • Nlog
  • Info
  • Game
  • I tech
  • Forum
  • negdsen portal
  • dictionary 1st
  • dictionary 2nd
  • dictionary 3rd
  • dictionary 4th
  • open
  • Хүн бичиг
  • умшжийяа
2006-2009 © Өнөөдөр сүүлчийн өдөр юм шиг л амьдар