Thank you
2008-12-10,16:09
Баярлалаа гэдэг үгийг бид биендээ хэлдэг билүү. Манайхаас бусад оронд бол зам тавьж өгсөнийх нь төлөө, саад болоогүйнх нь төлөө, санаа тавьсных нь төлөө гэх мэт хүн хүндээ тус болсных нь хариу баярлаж талархаснаа илэрхийлж хариу хүндэтгэл үзүүлдэг. Гэтэл яав? Бид эсэргээрээ ингэх л ёстой мэт үздэг. Харин ч баярласан талархаснаа илэрхийлсний хариуд -Засссс юун сүртэй юм. -Уаа шал зохихгүй байх чинь гэж ирээд л нэгнийгээ ''онигоонд'' оруулдаг. Дараагийн удаад нөгөөх нь дахиж онигоонд орохгүйн тулд талархсан төдий царай гаргаад л the end. Ээждээ хүн бүхэн л хайртай, гадуур ээжтжйгээ хамт явж байхад хүнтэй ам зөрлөө гэхэд ээжийгээ л өмөөрнө, магадгүй тэр үед ээжийнх нь буруу ч байсан байж болох ч ээждээ огтхон ч хир халдаахгүй өмөөрөн алалцах шахдаг. Хэдий тийм гэлээ ч Ээжийнхээ өөдөөс хараад ээжээ тандаа хайртай шүү гэж хэлж байсан уу. Би л лав цаасан дээр бичиж дэрэн доогуур нь хийж, FM-р мэдчилгээ явуулж, амттан авч өгч, хэдэн цаас сарвайж байснаас биш ээжийгээ тэвэрч байгаад хэлж байгаагүй. Авдран дахь чихрийг нь юу ч үгүй хоосолчихоод хэнэггүй царай гарган мэлзэж байгаад алганы амт үзэхээс эхлээд өдийг хүртэл баярлуулахаасаа илүү гомдоосон нь хувь илүү байгаа доо нээрээ. Ээжийгээ баярлуулнаа. Надад тус хүргэсэн бүх хүмүүст болон найзууддаа сая сая удаа баярлалаа гэж хэлье.
Урт холын бодлын тэнгэрт дараатай яваа үрсийн нэг. Дараа завтай болохоороо тухтай айлчилна. Чамайг блогтоо зочноор бас урьж байна.