Хоосонгүй хоосон
2015-01-16,16:42
Өнөөдөр бүх зүйл энгийн хэрнээ уйтай бас таамаглашгүй тааварлашгүй гэрэлтэй ч сүүдэртэй мэдрэмтгий хэрнээ ухаангүй тийм л ертөнцөд бид амьдарч ажиллаж туулж өнгөрүүлж байх шиг ээ. Нэгэн өдөр тэнгэрт нисдэг байхад нэгэн өдөр газарт доголж явах нь бас л нэг туулж өнгөрүүлэх ёстой зүйлийн нэг үү? Сэтгэл баясч явахад харанхуйд урагшлах тэмүүлэлгүй болтлоо сэтгэлийн гэрэл гэгээ унтарч урам хугарахыг заавал үзэх тавилантай юу. Бурхан хүн бүрт даах хэмжээгээр нь зовлон өгдөг гэдэг ч гэлээ хүн өөрөө оноогдсон тэр бэрхшээлийг улам хүндрүүлдэг үү. Энэ бүхний эцэст нэг л үгийн утгыг би мэдэж ойлгох гэж хичээнэм. Бурхан хаалгаа хаалаа ч цонх нь үргэлж нээлттэй байдаг. Хүн өөрөө хувь тавилангийнхаа эзэн нь.